Нийгэм

7.2 сая ам метр талбайг ариутгаж, халдваргүйжүүлээд байна

By Onon Bayarsaikhan

June 25, 2024

Үргэлжлэн борооны улмаас ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, иргэд ихээр зорчдог зах худалдааны төв болон хогийн цэгүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Өнөөдрийн байдлаар таван аж ахуй нэгж 7.2 сая ам метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА