Нийгэм

Автобусны хоёр чиглэлд зогсоол нэмлээ

By Onon Bayarsaikhan

March 17, 2025

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Тодруулбал, чиглэлүүдийн замналд “Эрдэнэдрийлинг” гэх зогсоол нэмжээ. Ингэхдээ Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”, М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник” чиглэлийн замналд маргаашаас буюу 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс өөрчлөлт оруулахаар болов.