Энэ удаагийн парламентад эрээвэр, хураавар хүмүүсийг цуглуулсан хэмээн ихэд шүүмжлэгдэж буй. Тэдгээрийн дунд ёс зүйгүй гэдгээ олон нийтэд илчлэх болсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярыг АТГ-т өгөхөө илэрхийлжээ.
Учир нь мань гишүүнтэй холбоотой хандивын аян сүүлийн үед байнга олон нийтийн анхаарлыг татах болсон. Тодруулбал, Ц.Мөнхтуяа УИХ-ын гишүүн болохоос өмнө өнчин үлдсэн дөрвөн хүүхдийг орон сууцтай болгох аянд хөндлөнгөөс оролцсон байдаг. Гэвч эцэст нь өмчлөлийн маргаан үүсэж, санаачлагч нь ч Ц.Мөнхтуяа гишүүнд асуудал байна, өөр хүмүүс оруулсан байна гэхчлэн шүүмжлэх болсон.
Тэгсэн мань Ц.Мөнхтуяа гишүүн Боловсролын сайдтай Байнгын хорооны хуралдааны үеэр асуусан асуултдаа хүссэн хариултаа аваагүйдээ бухимдан өөрийнхөө “хатан хаан” мэт аягладаг “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” гэх цахим бүлэгтээ П.Наранбаярыг АТГ-т өгөх тухайгаа илэрхийлсэн байна.
Өөрөөр хэлбэл, өөрийнх нь асуудал нийгэмд дэлгэгдмэгц, багш нараар салбарын сайдыг нь баалуулах гэсэн бололтой.
Гэвч түүний өөрийнх нь үг, үйлдэл зэргээс олон хүн “энэ хүн УИХ-ын гишүүн байтугай яаж багшилдаг байсан байна вэ” хэмээн эргэлзэж, эгдүүцэх нь нэмэгджээ.
Эх сурвалж: Erennews.mn