
Өлзий телевизээс жил бүр зохион байгуулдаг “Хаврын Хит – 2025” нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын тов гарчээ.
Хамгийн олон дуучидтай, олон хит дуутай, хамгийн том тоглолтоо 9 жилийн туршид нийтийн дуучидтайгаа нягт хамтран амжилттай зохион байгуулсаар иржээ.
Өөрийн үзэгчдээ хэдийнэ бэлдсэн уран бүтээлчид маань энэ удаагийн тоглолтод мөн адил олон сайхан хит бүтээлүүдээ толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
“Хаврын Хит – 2025” тоглолтод Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин С.Батсүх, Ардын жүжигчин С.Ганзориг, МУГЖ С.Вандан Д.Дуламсүрэн, Ардын дууч Д.Бурмаа, СТА П.Жимсээ, ҮУИТ-ын гоцлол дуучин Б.Бямбадорж, Т.Баянжаргал, хос дуучид Д.Амарсайхан Ж.Солонго, А.Анхбаяр Б.Чанцалдулам нарын олон уран бүтээлчид оролцоно.
Тоглолт 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа зохион байгуулна.
Үндэсний найрал хөгжмийн хөг эгшигтэй, айзам эрчимт бүжгийн хэмнэлтэй, дуутай хууртай нэгэн сайхан үдшийн мартагдашгүй дурсамжийг үзэгч танд үлдээе.