Гол мэдээ

УИХ-ЫН ДЭД ДАРГА Я.САНЖМЯТАВ ЕРӨНХИЙ САЙДАД АСУУЛГА ТАВИЛАА

By ganaa

April 04, 2018

 

Улс орон даяар хаврын их ажил эхлэж буйтай холбоотойгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

 

Тэрбээр асуулгадаа :

Монгол Улсын эдийн засгийн гол шалгуур болсон мал аж ахуйн болон газар тариалангийн салбарыг төрөөс зайлшгүй анхаарч, хууль эрх зүйн орчныг ойлгомжтой тодорхой болгох, шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байх нь төрийн үүрэг юм. 2018 он гарснаас хойш шатахуун, түлшний үнэ литр тутамдаа 200-370 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, мал аж ахуйн болон газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчдад хүндээр тусахаар байна. Засгийн газрын зүгээс ямар бодлого баримтлах талаар лавлажээ.

 

 

 

Тиймээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажил эхлэхийн өмнө энэхүү асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор танилцуулахыг хүсч байна” гэжээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцож байгаа билээ.

 

Чуулган дээр Ерөнхий сайд:

Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой 2019 онд тохионо. Ойг угтаж “Атар-60” бүтээлч аян өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Мөн газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” гэсэн дунд хугацааны хөтөлбөрийг баталж, өнөөдөр нээлтээ хийж байна гэлээ.

 

BOLLOO.MN