Гол мэдээ

Н.Цэрэнбат “Эрдэнэс Тавантолгой”-д шунаж байна

By Onon Bayarsaikhan

May 12, 2025

Цагтаа УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд явсан Н.Цэрэнбат даргын суудал сэлгэж явсаар өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компани руу шунаж яваа бололтой.

Уг нь тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилоод байгаа. Гэтэл Н.Цэрэнбат үүрэг гүйцэтгэгчийг нь “мөргөж”, өөрөө очихоор МАН-ын “цагаан байр” болон Төрийн ордны зүүн жигүүрээр эргэлдэх болжээ.

Сайд байхдаа Богд уулын газрыг “будилуулж”, УИХ-ын 2020 оны сонгуульд нутгийн сонгогчиддоо гологдож явсан Н.Цэрэнбат МАН-аас байнга даргын албан тушаал нэхэж явсаар өдгөө дахиад л төрийн өмчит рүү санаархаж байгаа нь энэ.

Өнгөрсөн хугацаанд Н.Цэрэнбат “Дархан арьс ширний цогцолбор”, “Эрдэнэс Оюутолгой” компаниудын захирлаар ажиллаж, Оюутолгойн ТУЗ-д хүртэл тухалж явсан.

Ингээд ч зогсохгүй Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдож, Сонгуулийн тухай хууль зөрчиж явсан. Шүүгээд үзвэл Н.Цэрэнбатын талаар таатай мэдээлэл тун ховор. Гэсэн ч МАН-даа үнэнчийг нь үнэлж буй мэт хэдэн дарга нь түүнийг албан тушаалын сэнтийд залж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаа нь хэтэрхий увайгүй үйлдэл биш гэж үү. 

Эх сурвалж: erennews.mn