Улс төр

Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдана

By Onon Bayarsaikhan

May 15, 2025

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог. Энэ долоо хоногт Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг нээх үйл ажиллагаанд оролцсон. Тиймээс ээлжит хуралдааныг хойшлуулж маргааш буюу баасан гарагт хуралдуулахаар төлөвлөжээ.