
А.Энхзул Замын-Үүд чөлөөт бүсийн даргаар ажиллаж байхдаа Арвин ачит, Ди Эйч Эл глобал форвардинг Монгол, Пологоулд, Марта мед чөлөөт бүс, Бат хангайн зүүн сүлжээ зэрэг 16 компанид хууль бусаар газар олгожээ.
Энэ асуудал нь өдгөө АТГ-т шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэр өмнө нь ч АТГ-т шалгагдаж байсан бөгөөд 2022.06.08-ны өдөр түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн иргэний гомдлын дагуу шалгаж эхэлсэн. Гэвч АТГ үндэслэлтэйгээр хөрөнгөжсөн хэмээн хэргийг хаасан.
Гэхдээ түүний ХОМ-ийг харвал Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа өөрийн орлогоо 10.000 төгрөг гэж мэдүүлж байсан бол Зам-Үүд чөлөөт бүсэд очоод 80 сая болж өссөн байдаг. Мэдээж гэр бүлийн орлогогүй. Хадгаламж нь 2 сая 920 мянган төгрөг байснаа 345 сая болж өссөн байдаг. Өөрөөр хэлбэл, гэнэт баяжсан нь үнэн. Гэтэл АТГ түүний ийн хөрөнгөжсөнийг үндэслэлтэй гэж үзээд, орхисон.
Атал энэ удаа иргэд дээрх нэр бүхий 16 компанид хууль бусаар газар олгосон гэж гомдол мэдүүлснээр тэр дахин шалгагдаж эхэлсэн. Гэхдээ АТГ түүнийг өмнөх шигээ толгойг нь илээд явуулах уу, хуулийн дагуу асуудлыг эцэслэх үү гэдэг нь цаг хугацааны л асуудал болж үлдэж байна.
Эх сурвалж: Erennews.mn