Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны Дэд сайдаар Г.Ганбаярыг томилжээ.
Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр нь Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан ийнхүү нөхөн томилгоо хийгдсэн байна.
Г.ГАНБАЯР НЬ:
- 1996 онд Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг төгссөн.
- ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс төгссөн.
- 2000 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг магистр зэрэгтэй төгссөн.
- 1998-2003 онд FМ 107.5 радиод ерөнхий менежер
- 1999-2000 онд МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор
- 2001-2002 онд Замын цагдаагийн ОНХ мэдээллийн албанд
- 2001-2002 онд УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн алба
- 2003-2007 онд ТВ-5 телевизийн ерөнхий менежер
- 2007-2010 онд “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгч
- МАН-ын Бага хурлын гишүүн. НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт алба хашдаг.
Г. Ганбаяр нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад ийнхүү дэд сайд боллоо.
BOLLOO.MN