Эрэн сурвалжлах

Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ

By Onon Bayarsaikhan

June 24, 2025

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 6 дугаар сарын 16-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 76 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.   

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 138 дуудлага хүлээн авчээ.