Улс төр

Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

By Onon Bayarsaikhan

August 20, 2025

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд,

• Экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

• “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

• “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

• Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

• Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

• “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

 • Монгол Улсын Ерөнхий сайд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан талаар

• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн талаар

• 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангид заах гадаад хэлний боловсролын талаар

• Боловсролын цахим шилжилтийн талаар