Нийгэм

Үдээс хойш бороо ширүүсч, аадар болно

By Onon Bayarsaikhan

August 20, 2025

Өнөөдөр нийслэлийн ихэнх хэсгээр бороо орж байгаа бөгөөд үдээс хойш 14.00 цагаас хойш улам ширүүсч, ахиу хэмжээний бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн байна.

Тус байгууллагаас Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиу хэмжээний усархаг бороо орох аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргэсээр байгаа юм.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн Шуурхай штабтай цахим хурал /2025.08.19/ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэлийг өгсөн байна. Иймд,

Өнөөдөр 08:00 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг, сумдын мэдээллийг хүргэе. Иймд иргэд, малчид, аялагчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.