Нийгэм

Маргаашаас автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт эхэлнэ

By Onon Bayarsaikhan

August 26, 2025

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Энэ талаарх санал асуулгад 12265 иргэн оролцсон бөгөөд 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.