Нийгэм

Нийтийн тээврийн Ч:21Б, Ч:22 чиглэлд түр өөрчлөлт хийнэ

By Onon Bayarsaikhan

August 27, 2025

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр Их тойруу гудамж дагуу шугам хоолойг шинэчлэн солих ажил хийгдэнэ. Тиймээс маргаашаас буюу наймдугаар сарын 28-ны 06:00 цагаас замыг хаах юм.

Авто зам хаах үеэр нийтийн тээврийн Ч:21Б Вокзал – Дэнжийн 1000 эцэс, Ч:22 Шадивлан-Чингис СООСЭ чиглэлийн автобус дараах замаар иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.