Гол мэдээ

Б.Батбаатар нэр цэвэр үлдэхээр Засгийн газраас гарна

By Onon Bayarsaikhan

August 28, 2025

ИЗНН-ын дарга Б.Батбаатар нэр цэвэр үлдэхийн тулд Засгийн газраас гарахаар болжээ. Хөөрхий намын даргаасаа түрүүлээд өнөөх УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь мэдэгдчихнэ билээ.

Б.Батбаатарын хувьд АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа БОУАӨ-ийн сайд болж, МАН-тай гар барьсан. Харамсалтай нь гурван сарын ч нүүр үзэлгүйгээр сайдын суудлаа өгөхөөр болжээ.

Мэдээж түүний хувьд давхар дээлэндээ хоргодон, зууралдаж болно. Гэхдээ АН МАН-тай хэт ойр байгаа нь мань хүнд “дээрээс” ирэх дарамтыг нь нэмээд байгаа гэх. Салбарт ажил явуулъя, өөрчлөлт хийе гэхээр бүхий л шатанд өмнөх сайд С.Одонтуяагийн хүмүүс байгаа учраас сайдаасаа том дуугарч, өөрийг нь үл тоогсдоор дүүрчихсэн юм байх.

Тэр утгаараа Б.Батбаатар салбар нураасан, юу ч хийгээгүй гэдэг нэртэй үлдэж байхаар сайн дураараа хамтарсан Засгийн газраас гарах шийдэлд хүрчээ.

Хөөрхий парламентад дөрөвхөн суудалтай нам ч ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг байх нь дээ, үлдсэн жилүүдэд…

Эх сурвалж: Erennews.mn