Болгар улсын Софи хотод зохион байгуулагдаж буй өсвөр үеийн, Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний эхний өдөр -40 кг-ийн жингийн барилдаанд Монгол Улсаа төлөөлөн барилдсан Б6Хулан хүрэл медалийн эзэн боллоо. Түүний хувьд Мон-Алтиус Цагаанбаатар академийн тамирчин.
Энэхүү тэмцээнд манай улс таван дасгалжуулагч, 20 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.