Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор автомашины улсын бүртгэлийн дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаад байгаа билээ.
Өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор дээрх хязгаарлалт үйлчлэхгүй.
Харин маргаашнаас дахин хэрэгжих бөгөөд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Цаашдаа 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд тэгш тоогоор төгссөн нь, 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд сондгой тоогоор төгссөн нь тус тус хөдөлгөөнд оролцоно.