Нийгэм

Нийслэлийн харьяаны төрийн албан хаагчид 08:00-17:00 цагт ажиллана

By Onon Bayarsaikhan

September 01, 2025

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байсан.

Тэгвэл тус зохицуулалт есдүгээр сарын 1-нээс эхлэн 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжиж байгаа юм. Ингэснээр дүүргүүдийн “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн ажиллах хуваарьт өөрчлөлт орно.