Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2025.09.04) тус улсыг зорилоо. Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түнш орон болох Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга ийнхүү айлчилж байна. Айлчлалын багийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур үдэж мордуулав.