Нийгэм

Ирэх даваа гарагт орон сууцны халаалт залгана

By Onon Bayarsaikhan

September 12, 2025

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.

Тиймээс ДЦС-3-ын халаалтын сүлжээг өнөөдөр залгаж, бусад ДЦС-уудыг даваа гарагт залгаж, есдүгээр сарын 15-наас буюу хугацаандаа айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн халаалтыг залгана.

Харин хүсэлт гаргасан ААН, байгууллагуудын халаалтыг ч залгах боломжтой юм байна.

Мөн дулаанаар хангах гэрээг байгуулахдаа орон сууцны конторууд болон ААН, байгууллагыг өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдэлтэй бол гэрээ байгуулахгүй аж.