Спорт

Бүх нийтийн гүйлт-2025 арга хэмжээг угтан Марафоны экспог зохион байгуулна

By Onon Bayarsaikhan

September 15, 2025

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээ ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 20-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 

Энэ удаа 10 км, 21 км, 42 км зай болон пара төрөлд шилдэг оролцогчдыг тодруулах бөгөөд 5 км бүх нийтийн гүйлт нь насны ангилалгүй болно. Гүйлтийн үеэр фитнесс, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр зэрэг иргэдэд нээлттэй үйл ажиллагаа болно.

“Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээг угтан Марафоны экспог зохион байгуулж, олон нийтэд тус гүйлтийн арга хэмжээг таниулахаас гадна хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэм дэх ойлголт, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцааг нь спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой болно. Уг экспо есдүгээр 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.