Нийгэм

Багш нар ажил хаялт зарлана

By Onon Bayarsaikhan

September 16, 2025

Монголын үйлдвэрчний эвлэлээс есдүгээр сарын 28-нд орон даяар ажил хаялт зарлана гэж мэдэгдлээ. Тэд багш нарын цалин хангамжийг нэмж, ажиллах орчныг сайжуулахыг шаардах байгаа юм. 

Есдүгээр сарын 28-нд болох багш нарын ажил хаялтад дан ганц ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцох бөгөөд одоогоор хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад идэвхтэй оролцохоо илэрхийлж байгааг Монголын үйлдвэрчний эвлэлээс мэдээлээд байгаа юм.