Спорт

Чөлөөтийн ДАШТ-ээс Т.Энхжин, Т.Алтжин нар хүрэл медаль хүртлээ

By Onon Bayarsaikhan

September 18, 2025

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотноо үргэлжилж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кгд хүч үзсэн шар тивийн хошой мөнгөн медальт, Алдар спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Т.Энхжин АНУ-ын бөх Мэйси Эллен Килтиг 4:2 оор ялж дэлхийн медальтан боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Алтжин хагас шигшээд U23 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн аварга Сакура Онишитай барилдаж ялагдаж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. Улмаар /UWW/ ОХУ-ын тамирчин Анастасия Сиделниковатай барилдаж 6:4-өөр ялж дэлхийн хүрэл медаль хүртлээ.