Спорт

Ё.Басхүү алтан медалийн төлөө шалгарлаа

By Onon Bayarsaikhan

September 26, 2025

Хятад улсын Чиндао хотод зохиогдож буй “Чиндао гран при” өнөөдөр эхэлсэн.

Энэхүү тэмцээний -66кг/жин/-д МУГТ Ё.Басхүү 2024 оны дэлхийн аварга Япон улсын тамирчин Рёома Танакаг ороож этэх мэхээр хагас финалд цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө шалгарлаа.

Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн 15 тамирчин дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага оролцож байгаа юм.