Спорт

Б.Гончигсүрэн алтан медаль хүртэж, жүдочид багаараа II байр эзэллээ

By Onon Bayarsaikhan

September 29, 2025

Хятадын Чиндао хотод болсон жүдо бөхийн гранпри тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн алтан медаль хүртлээ.

Гурван өдрийн дүнгийн дараа Монголын баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нийлбэр дүнгээр II байр эзэллээ. 26 орноос Японы баг тэргүүлж, Монгол, Франц, ОХУ, БНХАУ-ын багууд эхний байранд жагсаж, долоон улс аваргын алтан медальтай буцсан байна.