Улс төр

АН-ын бүлэг гурван асуудал хэлэлцэнэ

By Onon Bayarsaikhan

September 29, 2025

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл болон Боловсролын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг сонсохоор төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Цөлжилт ба төсөв” хэлэлцүүлгийн тайлан танилцуулга мэдээллийг хийх юм байна.