Төв талбайд барьсан “Динза, Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд “Номын баяр”-т оролцсон “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм.
Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн.
Улмаар аравдугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж байна. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулна.