Нийгэм

Шөнийн тээврийн хоёр чиглэлийг түр өөрчилнө

By Onon Bayarsaikhan

October 03, 2025

“МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх замыг шөнийн цагаар хааж шугам сүлжээний ажил хийхтэй холбоотой шөнийн тээврийн хоёр чиглэлд түр өөрчлөлт орно. 

Хан-Уул дүүрэг, 2, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд “МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Зам хаахтай холбогдуулан шөнийн тээврийн ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”, ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн замналд өөрчлөлт орж, ТЭЦ-3 замаар тойрч зорчихоор болсон байна. 

Хаах хугацаа:

2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23:00 цаг

2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23:00 цаг 

Нээх хугацаа:

2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 06:00 цаг 

2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 06:00 цагт нээнэ.