Гангийн эрсдлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй хоёр сум байна гэж үзжээ.
Үүнтэй холбоотойгоор Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллууллаа.
Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажилласан тухайгаа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.
Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна. Тодруулбал, аймгууд дараах байдлаар ажиллаж байна гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэллээ.
2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд;
- Төсөв хэлэлцэж буй энэ цаг үед орон нутгууд өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвтөө тусгаж батлах нь чухал байна.
- УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн түвшинд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулж, зөвлөмж зөвлөгөөг цаг тухайд нь өгөх,
- УОК, ОБЕГ, Хил Гааль гээд холбогдох бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;
- Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;
- Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;
- Отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгалаа.