Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч К.Каллас Киевт айлчилж буй.
Тэр олон нийтийн сүлжээгээр, Европын холбоо Украинд дрон саатуулагч, микроавтобус, дөрвөн дугуйт хөтлөгчтэй машин зэрэг 6.5 сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн тухай нийтэлжээ. Тэрбээр мөн өдөртөө тоног төхөөрөмжийг Украины эрх баригчдад хүлээлгэн өгсөн байна.
Европын холбоо Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно гэж Каллас мэдэгдсэн байна. Өмнө нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский Киевт Калластай уулзсан юм.
Каллас хэлэхдээ, Европын холбоо Украины эрчим хүчний салбарыг дэмжих багц хөтөлбөр боловсруулж байна. Тэрбээр мөн ЕХ Украинд эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг засварлах, хоргодох байр барих, цаг агаарын хүнд нөхцөлд бэлтгэхэд нь туслахын тулд нэмэлт 100 сая евро санхүүжүүлнэ гэж мэдэгджээ.