НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар эхнэр нь олон нийтэд мэдэгдсэн. Тэгвэл Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ удаа дараа зодсон гэх хэргээр хуулийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар “Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгах ажиллагаа явуулж, энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай байна” гэх хариуг өгсөн байна.