Спорт

Бахрейн 2025: Усан спортын тамирчин Э.Эрхэс мөнгөн медаль хүртлээ

By Onon Bayarsaikhan

October 29, 2025

Бахрейнд болж буй Азийн залуучуудын наадмын усан спортын 50м араар даллах сэлэлтийн төрөлд ОУХМ Э.Эрхэс мөнгөн медаль хүртлээ.

Энэ төрөлд нийт 32 тамирчин гараанд гарсан бөгөөд тамирчин Э.Эрхэс финалын шатны уралдаанд 25.98 секундын амжилт үзүүлсэн юм.

Тэмцээний алтан медалийг Сингапур улсын тамирчин Чан Тэдд 25.79 секундээр тэргүүлж хүртэн, АОЗ-ийн Залуучуудын наадмын амжилтыг шинэчлэн тогтоосон. Харин хүрэл медалийг Хятадын Тайпэйн Чанг Кай-юүэ 26.17секундын амжилтаар авлаа.

200м мэлхий сэлэлтийн финалын шатанд шалгарсан Спортын мастер Э.Энхмэнд 2:23.63 үзүүлэлтээр шилдэг наймд орлоо.