Эрэн сурвалжлах

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

By Onon Bayarsaikhan

November 05, 2025

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт өнгөрсөн шөнө 00:35 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаарх мэдээлэл ирсэн байна. Газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс зүүн урд зүгт 29 км, Төгрөг сумын төвөөс урд зүгт 59 км, Алтай сумын төвөөс хойд зүгт 83 км зайд аж.