Улс төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

By Onon Bayarsaikhan

November 24, 2025

Засгийн газар өнөөдөр /2025.11.24/ 15:00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний тархалттай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.