Цагдаагийн байгууллагад цахим орчинд худалдан авалт хийх гэж байгаад залилуулсан тухай дуудлага иржээ.
Тодруулбал “Иргэн Э нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк орчинд явагдаж байсан шууд дамжуулалт /live/-ын дагуу үнэт эдлэл худалдан авахаар тус шууд дамжуулалтыг явуулж байсан нэр бүхий этгээдийн данс руу 2,500,000 төгрөг шилжүүлэн залилуулсан” гэжээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Тиймээс холбогдох байгууллагаас иргэд та бүхэн аливаа төрлийн худалдан авалт хийхдээ цахим орчинд явагдаж буй худалдаа, шууд дамжуулалт, танил бус этгээдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар болгоомжтой хандаж, мэдээллийг сайтар нягталсны дараа гүйлгээ хийхийг анхааруулж байна.