Өнгөрөгч баасан гараг буюу 11 дүгээр сарын 28-нд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод автомашины осол болж, нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ. Мөн хүндэвтэр гэмтсэн хүмүүс ч байгаа аж.
Тухайн осолд өртсөн хүмүүс тус аймгийн Гаалийн албаны ажилчид байжээ. Албаны бүртгэлтэй “Ланд Крузер 76” маркийн автомашин “Портер” маркийн ачааны машинтай мөргөлдсөнөөр уг осол гарсан байна. Ослын шалтгааныг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.