Спорт

Токиогийн “Их дуулга”-д 16 жүдоч оролцоно

By Onon Bayarsaikhan

December 04, 2025

Жүдо бөхийн 2025 оны олон улсын сүүлчийн цуврал болох “Токио Их дуулга-2025” тэмцээн энэ сарын 6, 7-нд Япон улсад зохион байгуулагдана.

Тус тэмцээний 14 жинд манай улсаас 16 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорихоор шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, М.Бундмаа, Б.Хишигбаяр нарын удирдлага дор оролцохоор тус улсыг зорьжээ. Тамирчдын бүрэлдэхүүнд ОУХМ Б.Гончигсүрэн, Ё.Басхүү, Л.Энхрийлэн, О.Цэцэнцэнгэл тэргүүтэй бөхчүүд багтжээ.