Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “StarLadder Budapest Major-2025” тэмцээн Унгарын Будапешт хотноо болж байна.
Тэмцээнийг дэлхийн чансааны үзүүлэлтээрээ “The MongolZ” баг гуравдугаар тойргоос эхлүүлсэн. Багууд өнөөдрөөс эхлэн шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ.
“The MongolZ” баг өчигдөр нэг хожиж, нэг хожигдсон. Өнөөдөр манай залуус Хойд Америкийн “FaZe Clan” багтай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 22:00-с эхэлнэ.