Спорт

“The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай тоглоно

By Onon Bayarsaikhan

December 08, 2025

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “StarLadder Budapest Major-2025” тэмцээн Унгарын Будапешт хотод үргэлжилж байна. Тэмцээний гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, плей-оффт өрсөлдөх найман баг бүрэн тодорлоо.

Энэ тэмцээнийг гуравдугаар тойргоос эхлүүлсэн “The MongolZ” баг плей-оффт тоглох эрхээ авсан. Шилдэг найман багийн тоглолт энэ сарын 11-д эхэлнэ. “The MongolZ” баг Францын “Team Vitality” багтай энэ баасан гарагт тоглохоор боллоо. Энэ тоглолтод хожсон баг нь дөрөвт үлдэх юм.

“The MongolZ” баг энэ онд гурав дахь Major тэмцээний плей-оффод шалгарлаа.