Эрэн сурвалжлах

Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 15 дуудлага бүртгэгджээ

By Onon Bayarsaikhan

January 02, 2026

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэжээ.

Улмаар баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 15, аврах ажиллагааны 1 дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажилласан тухай ОБЕГ-аас мэдээллээ.