Гол мэдээ

О.Сийлэгмааг Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны даргаас чөлөөлжээ

By Onon Bayarsaikhan

January 06, 2026

Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмааг ажлаа нь чөлөөлжээ. Чөлөөлсөн үндэслэлийг Боловсролын Яамнаас тодруулахад “Ёс зүйн хорооны дүгнэлтээр чөлөөлсөн” гэх хариуг өглөө. Тэрбээр 2024 оны наймдугаар сараас уг албан тушаалд томилогдон ажиллаж байв. Доктор О.Сийлэгмаа өмнө нь БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг сангийн асуудлыг олон нийтийн анхааралд оруулсан юм.