Эрэн сурвалжлах

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

By Onon Bayarsaikhan

January 08, 2026

Өнөө өглөө 07:51 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км орчим зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар холбогдох байгууллагууд мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн голомт нь Хөвсгөл нуур орчмын идэвхтэй тектоникийн бүсэд байрлаж байгаа бөгөөд чичирхийлэл Ханх сум болон ойр орчмын суурин газруудад тодорхой хэмжээнд мэдрэгджээ.

Гэхдээ хүн ам, мал сүрэг, орон сууц, барилга байгууламжид бодит хохирол учраагүй талаар урьдчилсан мэдээлэл гарчээ.