Нийгэм

УСУГ: Цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор усны хангамж тасалдах эрсдэлтэйг анхааруулж байна

By Onon Bayarsaikhan

January 21, 2026

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК “Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарч, өчигдрөөс /2026.1.20/ айл өрхийн цахилгааныг хязгаарлаж эхэлсэн. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлана гэсэн ч өнөөдөр цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ” гэж мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан УСУГ -аас зохих мэдээлэлд үндэслэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Тодруулбал, “Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарч болзошгүй тул хэрэглэгч та бүхнийг технологийн аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Учир нь хэрэглэгчийн ус хангамжийн тоног төхөөрөмж нь цахилгаан эс үүсвэр бүхий тул ус хангамж тасалдах эрсдэлтэйг анхааруулж байна

Шаардлагатай тохиолдолд Хэрэглэгч та УСУГ-аас үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээтэй холбоотой дуудлага, санал хүсэлтийг 24/7 цагаар 18001313 дугаараар, энгийн утасны тарифаар дуудлага өгөх боломжтой.