Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрөөс /2026.02.02/ эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах таван байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэснээр иргэд хонины нэг килограмм махыг 13,000 төгрөгөөр тооцож гулуузаар нь авах боломжтой.
1. Их наяд плаза гадна талбай
2. Тусгаар тогтнолын талбай 3. Жуковын талбай
4. Драгон төв
5. Байгаль эх цогцолбор гэсэн таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах юм байна. Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгж 5,016 тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ.