Спорт

Цанын улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Увс аймагт болж байна

By Onon Bayarsaikhan

February 03, 2026

Монголын цанын холбооноос өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун суманд зохион байгуулж байна. 

“Цанахүү 2026” оны анхны тэмцээнд 14 багийн 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсаар байна. 

Увс аймгийн Баруунтуруун суманд 24 жилийн дараа цанын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээнд аймаг, сумдын төлөөлөл идэвхитэй оролцож байгааг оролцогчид онцолж байна. Мөн энэ удаагийн тэмцээнд хамгийн холоос буюу 1400 км-ээс Дорнод аймгийн баг тамирчид хүрэлцэн очжээ. Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Булган, Хэнтий, Ховд, Увс, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Төв зэрэг аймгаас шилдэг тамирчид энэ оны эхний сорилтыг хийж байна. Тэмцээний багийн уралдаан өнөөдөр болж, нэгдсэн дүн гарна.