Улс төр

Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна

By Onon Bayarsaikhan

February 16, 2026

Маргааш сар шинийн битүүний өдөр. Улс орон даяар бүх нийтийн амралтын болгосон ч зах, худалдааны төвүүд ажиллана. Харин шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 18-наас амрах юм байна.

Тиймээс зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг УБЗАА-аас танилцууллаа. Нарантуул худалдааны төв хоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 25-ны өдрийг дуустал амрах бол Алтжин бөмбөгөр худалдааны төв хоёрдугаар сарын 21-ний өдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.