“Пицца захиалах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 19-21-ний хооронд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, “Pizza Hut” сүлжээ рестораны нэр, таних тэмдгийг ашиглан захиалгын хуурамч линк үүсгэж, иргэдийг төөрөгдүүлж, цахимаар төлбөр хийлгэж, нийт 32 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Иймд, иргэд цахимаар бараа, үйлчилгээ захиалахдаа байгууллагын албан ёсны вэбсайт нь баталгаат хаяг мөн эсэхийг сайтар шалгах, үл мэдэх эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх, банкны картын мэдээлэл болон нэг удаагийн нууц кодыг бусдад дамжуулахгүй байхыг анхаарууллаа.