Нийгэм

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж “Тэгчэн сожин”, “Цагаан Дарь эх”-ийн лүн айлдана

By Onon Bayarsaikhan

February 23, 2026

Монголын Бурхан Шашинтны Тэргүүн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ сарын 24-ний өдөр буюу билгийн тооллын шинийн долоонд сүсэгтэн олонд зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдана.

Цагаан Дарь эх нь “Насны гурван шүтээн”-ий нэг бөгөөд хүн төрөлхтөнд урт насыг авчрагч бурхан аж. Бардам зан, ухааны мунхаг, өш хонзон, атаа жөтөө, буруу үзэл, мухар сүсэг, хулгай дээрэм, ядуурал хоосрол, хуурмаг сэтгэл, шунал тачаал, ад зэтгэр, айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулагч бурхан. Цагаан дарь эх нь мутарын алга, хөлийн тавхай, духан дээрээ мэлмийтэй бөгөөд тэдгээр мэлмийгээрээ тольдон харж хамаг амьтныг зовлон шаналлаас авран хамгаалдаг аж.