Улс төр

МАН-ын Бага хурал энэ сарын 27-ны өдөр хуралдана

By Onon Bayarsaikhan

February 23, 2026

МАН-ын Бага хурлыг энэ сарын 27-ны өдөр товложээ. Уг нь хуралдаанаар намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавина.

Мөн намын шинэ дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.  

Түүнчлэн албан бус мэдээгээр хариуцлагагүй ажилласан зарим сайдад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх асуудал ч яригдах талаар “ордны шивнээ” нисэх болжээ.

Өнгөрсөн аравдугаар сард МАН-ын Их хурал хуралдаж, дэргэдээ 7 бодлогын хороог байгуулж ажиллуулахаар болсон. Эдгээр бодлогын хорооноос Засгийн газар, холбогдох сайд нарт чиглэл өгнө гэх мэдээлэл байна.