Спорт

Бүргэдийн баярыг ДАШТ болгон зохион байгуулахаар болжээ

By Onon Bayarsaikhan

February 23, 2026

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулагддаг.

Энэ жил уг арга хэмжээг өргөжүүлэн анх удаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болгон зохион байгуулна хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын Газраас мэдээллээ.

Бүргэдийн баяр ирэх сарын 7-8-ны амралтын өдрүүдэд Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болно. Өнгөрсөн жилийн бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцжээ.